Нийгмийн хариуцлага

Батлах зарчим

Алво ХХК нь үйл ажиллагаагаа тогтворжуулж ажилчиддаа тогтвортой ажлын байраар хангаж амьжиргааны түвшин нь өсөлттэй байхыг дэмжиж ажиллах нь нийгмийн өмнө хүлээх томоохон хариуцлага билээ.Бид өөрсдийн хэрэгжүүлсэн төслийн хүрээнд барилгуудын гадна тохижилт, явган хүний зам талбай, хүүхдийн тоглоом, машин зогсоол, авто замыг өөрийн хөрөнгөөр засаж, засварлан тохижуулдаг бөгөөд энэ байдал нь нийгмийн хариуцлагын хүрээнд нүдээ олсон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа явдал юм.Алво ХХК-н зүгээс эх орон, нийгмийн өмнө зүй ёсоор хүлээх өндөр үүрэг хариуцлага бол татвар, хураамж, шимтгэлээ хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулах явдал гэж хэзээд хатуу ойлгож ирсэн.Бидний эрхэлж байгаа бизнесийн бүхий л үйл ажиллагаа нийгэмд үр өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх зарчмыг дээдэлж, холбогдох хууль тогтоомжуудыг сахин биелүүлэх явдал юм.


Бидний оролцоо

Байгууллагын нийгмийн хариуцлагын тайлангийн Олон улсын стандартыг тодорхойлогч томоохон хүчин зүйлсийн нэг бол ажиллагсдын ажлын байрны эрүүл аюулгүй, стандартын, ая тухтай орчинг бүрдүүлэхэд оршдог. Алво ХХК нь ажиллагсдаа өөрийн үндсэн баялаг хэмээн эрхэмлэн үзэж тэдгээрийн хөдөлмөрийн аюулгүй байдал хийгээд ажлын байрны тав тухыг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Тус бодлогын хүрээнд ажилчдын дунд ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа явуулах, ажилчдын ойрын зорилт болон тэдгээрийн хүсэл эрмэлзэл дээр тулгуурлан мэргэжлийн болон хувь хүний хөгжил дээр анхааран байнгын сургалтанд хамруулснаар ажилчдын ур чадварыг нэмэгдүүлж өсөх боломжийг олгон ажиллаж байна.