Бидний тухай
ЗАХИРАЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Манай компанийн үйл ажиллагаатай танилцаж буй танд талархал илэрхийлье. “Алво” компани нь барилга угсралтын чиглэлээр 2009 оноос хойш үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаагаас гадна, Корсендонк ресторан, Кастел ресторан, Юнайтед фитнес болон барилгын гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
Монгол Улсад эрчимтэй хөгжиж буй барилгын салбарт амжилт гаргахын тулд зөв боловсон хүчин, зөв технологи, үл хөдлөх, орон сууц, үйлчилгээний төвийг тохиромжтой цагт нь зохистой үнээр зах зээлд нэвтрүүлэх шаардлагатай. Иймд бидний алсын хараа бол энгийн ард иргэдийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдруулах билээ. Мөн орон сууцжуулахаас гадна үүнийгээ дагаад үйлчилгээний төвүүдийг ашиглалтад оруулахыг зорьж байгаа бөгөөд цэвэрхэн тав тухтай орчинд үйлчлүүлж, эрүүл амьдралын хэв маягыг бий болгох зорилгоор фитнесийн төвүүд, сүлжээ ресторан зоогийн газруудыг үйлчилгээний стандартын дагуу ажлуулж байна. Алво Компани нь монгол улсын дэд бүтэц, барилгажилт дахин төлөвлөлтийг илүү төгөлдөржүүлэх зорилгоор олон арван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсын барилгын салбарт оруулах болно.
Товч танилцуулга
АЛВО КОНСТРАКШИН
Алво компани нь байгуулагдсан цагаасаа хойш үйлдвэрлэл үйлчилгээний зориулттай байр, орон сууц барьж, засвар үйлчилгээ хийж ашиглалтанд өгсөнөөс гадна өөрийн хүч хөрөнгөөр хатуу хучилттай зам, бетон талбай болон явган хүний замын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж ирсэн.2010 оноос эхлэн барилгын гадаад худалдааны чиглэлээр ажиллаж байгаа. Бид 2010 онд Бельги улсын SOUDAL фирмтэй хамтран ажиллаж албан ёсны төлөөлөгч нь болсон. 2011 оноос эхлэн барилгын хөөс, силикон, шингэн хадаас бүх төрлийн цавуу, дээврийн материал, Veha фирмийн радиотор, фирмийн радиотор, Henco фирмийн сантехникийн хоолой, холбох хэрэгсэл г.м. евро стандартын чанар сайтай барилгын материалыг монголын зах зээлд нийлүүлж хэдийнээ таниулаад байгаа билээ.
2013 оноос Бельги улсын “Corsendonk” сүлжээ рестораныг Монголын зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээн ажиллаж байгаа билээ. Corsendonk ресторан нь нийт 120- 150 хүн хүлээн авах хүчин чадалтай хүлээн авалтын заал болон 80-100 хүн зэрэг үйлчлүүлэх боломжтой паб, 20-30 хүний караоке өрөө, 8-10 хүний караоке өрөөнүүдтэй. Бид үйлчлүүлэгчиддээ байнгийн найрсаг үйлчилгээ, тохилог орчин, эрүүл амт чанартай хоолоор үйлчилсээр аль хэдийн хэрэглэгчдэд танигдсан билээ. 2017 оны 1 сарын 1-с Бзд-н 22-р хорооны нутаг дэвсгэр дэх өөрийн байранд Кастел ресторан, пабыг энэ бүс нутагт оршин суугаа иргэд болон аж ахуй нэгжид зориулан тав тухтай орчин, амт чанартай хоол, найрсаг үйлчилгээгээр ханган ажиллахаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Зорилго, Алсын хараа, Үнэт зүйлс
ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид хэрэглэгчиддээ цаг хугацаа, орон зайг үл хамааран орчин үеийн шинэлэг орон сууцаар ханган сэтгэл ханамж, тав тухтай, аюулгүй эрүүл орчинг бүрдүүлж Монгол улсын барилгын салбарт өөрийн хувь нэмрээ оруулан хөгжүүлэх болно.
АЛСЫН ХАРАА
Монгол улсын барилгын салбарт өөрийн хувь нэмрийн оруулж ард иргэдээ, тав тухтай орчин, эрүүл аюулгүй амьдрах нөхцөлөөр бид хангаж, үйл ажиллагаагаа өрөгжүүлэн чанар стандартыг эрхэмлэн ажиллах болно.
ҮНЭТ ЗҮЙЛС
Хариуцлага – Үйлчилгээний чанарын илэрхийлэл Түншлэл – Бизнесийн тулгуур багана Чадварлаг ажилтан – Компанийн хөгжлийн үндэс